Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 91 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Үүнээс 58 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Ковидын халдвар энэ хаврын турш харьцангуй буурч байсан бол ойрын өдрүүдэд нэмэгдэж, сүүлийн хоёр өдөр дараалан тус бүр 90 гаруй хүн халдвар авчээ.
Улсын хэмжээнд вакцин хийлгэх хүний тоо эрс багассан нь илрүүлэлт буурахад нөлөөлсөн байх магадлалтай учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж байвал гэр бүлийнхнээ эрсдэлээс хамгаалах юм.