Гүржид өнгөрсөн даваа гарагт парламентын сонгууль болж шинэ хүчин давамгайлах болсон билээ. Гүржийн тэрбумтан бизнесмэн Бизани Иванишигийн тэргүүлсэн Гүржийн мөрөөдөл нам сонгуульд олонхийн санал авсан. Тэд парламентын 83 хувь буюу 150 суудал авсан бол тус улсын Ерөнхийлөгч Михайл Саакашвилигийн Үндэсний хөдөлгөөний нэгдсэн нам 67 суудалтай болжээ.Тиймээс Бизани Иваниши ирэх долоо хоногт Засгийн газраа байгуулж, шинэ сайд нараа нэрлэх гэнэ. Тэрбээр Засгийн газраа байгуулснаар 2013 оны нэгдүгээр сар гэхэд үр дүн нь гарах өөрчлөлтүүд хийнэ гэж амлажээ. Гүржийн шина Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар тэрбумтан Бизани Иваниши томилогдоно гэж ажиглагчид үзэж байна.
Харин ялагдал хүлээсэн Михайл Саакашвилигийн хувьд 2013 оны 10-р сард ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусах юм.
Б.Баяр



















































