Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

2022-5-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс  малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна.

Харин сүүн бүтээгдэхүүн 27.1 хувь, гурилан бүтээгдэхүүн 38.2 хувь, хүнсний ногоо 38.5 хувь, өндөг 48.6 хувь, цөцгийн тос 67.4 хувь, тахианы мах 98 хувь, ургамлын тос 98.5 хувь нь импортын хамааралтай байна. 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон бөгөөд жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын улмаас манай улсын хүнсний хангамжийн тогтвортой байдалд эрсдэл бий болж байна. Тухайлбал, тээвэр, логистикийн хүндрэлээс шалтгаалан дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал 40-60 хувь, өнгөрсөн оны байдлаар хүнсний үнэ дунджаар 28.1 хувиар тус тус өсөж, импортын гол нэрийн хүнсний татан авалт 2-3 дахин буурч, зарим түүхий эдийн нийлүүлэлт тасалдаж, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар өсжээ.

зураг

Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мян.тн малын мах, 54.6 мян.тн махан бүтээгдэхүүн, 288 мян.тн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мян.тн гурил, 21 мян.тн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа бол жишсэн хүн амын хэрэгцээт жимс жимсгэнийн 23 хувь, ургамлын тосны 69 хувь, хүлэмжийн ногооны 41 хувь, элсэн чихрийн 41 хувь, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой.

Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мян.га талбай дээр шинээр 479 мян.га талбайг,  харин усалгаатай 30 мян.га талбай дээр шинээр 33 мян.га талбайг эргэлтэд оруулах шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

зураг

Иймд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт даатгалын оновчтой тогтолцоог бий болгох, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг холбогдох байнгын хороонд даалгахаар тусгажээ.

зураг

Түүнчлэн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх, хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай асуудлуудыг тусгасан байна.

Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгойг зохих түвшинд барих, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүнсний сүлжээний бүх шатанд хяналт баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    3 цаг 47 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    3 цаг 53 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    4 цаг 17 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    4 цаг 43 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    4 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    5 цаг 19 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    5 цаг 39 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    5 цаг 42 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    5 цаг 58 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    6 цаг 33 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    7 цаг 45 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    7 цаг 56 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    8 цаг 6 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    9 цаг 12 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    9 цаг 13 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    9 цаг 30 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    9 цаг 35 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    10 цаг 15 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    10 цаг 34 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    10 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК