Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигч АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн
кампанит ажлын штаб өнгөрсөн есдүгээр сард 181 сая ам.доллар цуглуулсан
байна.

Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигч АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн кампанит ажлын штаб өнгөрсөн есдүгээр сард 181 сая ам.доллар цуглуулсан байна. Энэ нь өмнөх саруудаас хамгийн их мөнгө цуглуулсан үзүүлэлт болжээ. Өнгөрсөн наймдугаар сард Обамагийн штаб 114 сая ам.доллар цуглуулсан аж. Харин Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч М.Ромнигийн штаб хэдий хэмжээний мөнгө цуглуулснаа зарлаагүй байгаа юм.
Д.Идэр