УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ. Тэрбээр "Бид хөгжлийн яам байгуулсан. Одоо болтол сайдыг нь тавиагүй яваад байгаа. Өмнө байгуулж байсан яамдуудын замаар явах юм байна.
Сүүлдээ Хөгжлийн яам хэрэггүй юм байна гэдэг зүйл улс төрчдийн тархинд суух байх. Ийм байдлаар хөгжлийн яам байгуулж болохгүй гэж Ерөнхий сайдад хэлсэн. Тэгсэн яг л байдгаараа байна. Энэ эдийн засагч нь суудаг яам биш. Салбар салбарын мэргэжлийн хүмүүс суудаг гээд хэлээд байхад байхгүй. 2024 онд эрчим хүч оройн цагаар хэрэглээгээ даахгүй болно. Оросоос 300мвт аваад ч дийлэхгүй болно. Эрчим хүчний шинэ хэрэглээ 60-80мвт.
Жилд ийм хэмжээний шинэ эх үүсвэр барьж байх ёстой. Ганц боломжтой газын станцаа шидчихсэн юм билээ. Нүүрсний станцтай болох юм бодоод байгаа юм. Тийм юм байхгүй. Мөн маш том том дүн ярих юм. Үүний тодорхой хэсэг нь зээл, өр байгаа байх гэж бодож байна. Гэтэл өр нь таазандаа хүрчхээд байна. Цаашид яаж явах юм мэдэхгүй. Гоё нэр өгөөд, том амлаад байх юм. Өрийн бодлоготой энэ яриад байгаа зээл, өр чинь хэр уялдаж байгааг УИХ-д танилцуулмаар байна. Хөгжлийн яам одоо ажилдаа ор” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)