Улсын дээд шүүхийн гадна Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар бүртгэхийг шаардаж байгаа иргэдийн жагсаал хоёрдох өдрөө үргэлжилж байна. Тэгвэл үүний эсрэг талд М.Тулгат, С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын нөгөө хэсэг Хэлмэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийгээд байсан юм. Харин С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын хэсэг Улсын дээд шүүхийн гадна ирж Х.Баттулга даргатай Ардчилсан намынхантай нүүрэлдлээ. Тэд “Энд үзэл санааны ан цав үүссэн байна, зулын гол болж болохгүй шүү, МАН-ын эсрэг хамтдаа тэмцье” хэмээн хэлж байлаа.
Ардчилсан намын гишүүн Д.Сосорбарам: Үзэл санаагаараа ялгараад хоорондоо хэрэлдэхгүй, хэлэлцээд явах нь зүй ёс. Үнэхээр улаан социалист, фашист болчихсон юм бол түүгээрээ яв. Бид битгий яв гэхгүй. Төөрч яваа бол болиод намдаа хүрээд ир. Энэ нам одоо капиталист тогтолцоо, хүн аз жаргалтай амьдрах, төрд нэг ч өмч байдаггүй дандаа хувь хүнд очдог тийм тогтолцоог бий болгохын төлөө явж байгаа. Тиймээс толгой чинь эргэсэн бол эрх чөлөөнийхөө гэртээ ир, бид та нарыг ойлгоно. Харамсалтай нь та нарын амь үнэтэй, зулын гол болно гэж муу ёрлохоо боль. |
Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: Намынхаа байран дээр ирээд, хуралдаа суугаад намын асуудлаа хэлэлцдэг юм. Тиймээс гудамжны нөгөө талд ирээд үзэл бодлоо илэрхийлж байгаа зүйлийг үймүүлэх, эвгүй харагдуулах зорилгоор үүнийг зохион байгуулж байгаа. Удахгүй тараасан мөнгө нь ил болох байх. Ахмадуудыг өдрийн 50 мянган төгрөгөөр авч ирээд зогсоосон байна. |
Сэтгэгдэл (2)