Өнгөрсөн баасан гарагт АНУ-д ажилгүйдэл буурсан мэдээлэл хэвлэлүүдээр
цацагдсаны дараа алтны үнэ буурсан тухай Блүүмберг мэдээллээ.
Нью-Йоркийн Comex биржид унци алтны үнэ 0.75 хувиар хямдарч 1783.10
ам.доллар болсон байна.

Өнгөрсөн есдүгээр сард 114 мянган ажлын байр бий болсон учраас ажилгүйдлийн төвшин 7.8 хувь болсон гэж АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн мэдэндсэн байна.
Харин Deutsche Bank-ны шинжээчид алтны үнийн бууралт нь удаан хугацаанд үргэжлэхгүй гэж үзэж байна. Учир нь АНУ-ын эдийн засаг ирэх өвөл сайнгүй байх төлөвтэй байгаа юм. Зарим шинжээчид оны эцэст ам.долларын ханш унах бөгөөд энэ нь алтны эрэлтийг, үнийг нэмэгдүүлнэ хэмээн хэллээ.
Өнгөрсөн онд алтны үнэ 10 орчим хувиар өссөн байна.
Д.Идэр