МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн харьяа "Утга зохиолын нэгдэл"-ээс зохион байгуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам бүтээлүүдээ хүлээж авч дуусжээ. Энэхүү наадамд шүлэг, яруу найраг шимтэн сонирхдог бүхий л оюутан залуус оролцох боломжтой байдаг билээ. Нийт 30 орчим оюутны бүтээл ирсэн бөгөөд ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 23-нд шилдэгүүдээ тодруулах юм.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монголын үе үеийн шилдэг модернист яруу найрагчид хүрэлцэн ирж өөрсдийн бүтээлээс толилуулна. Модернист хэмээх тодотголтой энэхүү яруу найргийн үдшийг шинэ залуу шүлэгч, олны сэтгэлийг хөдөлгөсөн зочин яруу найрагчид болон жазз хөгжимтэй цуг өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэнэ.
Үдшийн хөтөлбөрийн дараа хүссэн хүн бүхэн тайзнаа өөрийн болон бусдын шүлэг бүтээлийг унших боломжтой тул яруу найраг шимтэн сонирхогч та бүхнийг урьж байна. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж сонирхоно уу.