Өнгөрсөн долоо хоногт БНХАУ тунхагласны 63 жилийн ой тохиож орон даяар тэмдэглэсэн. Энэ баярыг тохиолдуулан Өвөр Монголын Хөвөөт шар хошууны Онгон уул сумд Тавдугаар ардын их наадам зохиогдсон байна.

Уг наадамд Сүнд, Үзэмчин, Цахар зэрэг газраас хүрэлцэн ирсэн хүчит 256 бөх барилджээ. Харин хурдан морины уралдааныг дааганы уралдаан, үрээ морины уралдаан, хурдан морины холын зайг туулах уралдаан зэрэг ангилалтайгаар зохион байгуулсан байна. Мөн монгол шатрын уралдаанд 128 шатарчин оролцсон аж.

Б.Баяр
Сэтгэгдэл (1)