Өчигдөр АНУ Өмнөд Солонгосыг залуурт пуужин эзэмшихийг зөвшөөрсөн талаар BBC агентлаг мэдээллээ.

Вашингтонтой хийсэн 2001 оны хэлэлцээний дагуу Өмнөд Солонгос 500 кг-аас их жинтэй, 300 км-ээс дээш тусгалттай залуурт пуужинг хөөргөх, бэлдэх зэргийг хориглосон юм.
Харин өчигдөрийн мэдэгдлээр хоёр улс дахин хэлэлцэж Өмнөд Солонгосыг 800 км хүртэлх тусгалттай залуурт пуужин ашиглахыг зөвшөөрсөн хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Чун Ён Вү мэдээлсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)