
Хөгжмийн зохиолч Б.Чинбат энэ сарын 17-19-нд Улсын циркт “Эзлэн”
шинэ тоглолтоороо өөрийгөө дахин шинээр нээн харуулах гэж байгаа билээ

Хөгжмийн зохиолч Б.Чинбат энэ сарын 17-19-нд Улсын циркт “Эзлэн” шинэ тоглолтоороо өөрийгөө дахин шинээр нээн харуулах гэж байгаа билээ. Энэ удаад бид түүний симфони оркестрын бүтээлийг сонсохоос гадна Чинбааг найрал хөгжмийн удирдаачаар харах болно. Өнгөрсөн жилийн тоглолт эрч хүчтэй, дуулиан шуугиантай болж байсан. Энэ удаагийн тоглолт үзүүштэй, сонин тоглолт болно гэдэгт хүн болгон найдаж байгаа юм. Тэгвэл тоглолтын тасалбар өнөөдрөөс албан ёсоор худалдаанд гарчээ. Улсын циркийн касс болон Hi-Fi, Оранж CD shop-уудын кассаар болон хэрэв та ажилтай, завгүй байгаа бол 1109, 1950 утсаар захиалбал үнэгүй хүргэж өгөх юм байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 10 мянга, 20 мянга, 30 мянга, 100 мянгын ханштай юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)