
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Н.Лувсанжавыг СЕХ-ны даргын албаас чөлөөж, Ч.Содномцэрэнг томилсон. Мөн Б.Алтанжаргалыг 60 хувийн саналаар СЕХ-ны нарийн бичгийн даргаар, Д.Дэлгэрцогтыг СЕХ-ны гишүүнээр томилох шийдвэр гаргасан юм. Тэгвэл өнөөдөр 13 цагт СЕХ-ны шинэ дарга ажлаа хүлээж авах бөгөөд 15 цагаас Төрийн ордны соёмбот танхимд СЕХ-ны гишүүн тангараг өргөж, УИХ-ын даргаас үнэмлэхээ авах юм байна.