Цэргүүдэд мэргэжил эзэмшүүлнэ

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийлээ. Энэ үеэр Д.Бат-Эрдэнэ сайд батлан хамгаалах салбарт ямар шинэчлэл хийх гэж буйгаа тайлбарлав. Салбартаа хийх хамгийн анхны шинэчлэл нь цэргийн алба хаагчдад мэргэжил олгох явдал гэнэ. Ингэхдээ нэг жилийн хугацаанд цэрэгт татагдагсдыг МСҮТ-ийн сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Улмаар боломжит газруудад ажиллуулж зохих хэмжээний цалин урамшуулал олгохоор судалж байгаа аж. Гэхдээ нэн тэргүүнд шаардагдаж буй асуудал нь мэргэжил олгох явдал гэж салбарын сайд хэлж байв. Энэ жилээс үүнийг ажил хэрэг болгох аж.
Сэтгэгдэл (3)