
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр амжилттай боллоо. Ажиглагчдын таамаглаж байснаар Ерөнхийлөгч Уго Чавес ялж, дахин зургаан жил энэ албыг хаших болжээ. Сонгуульд долоон нэр дэвшигч өрсөлдсөнөөс Уго Чавес 54,2, Энрикю Каприлес 44,97 хувийн санал авсан байна. Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өнгөрсөн 7-р сарын
нэгэнд эхэлсэн бөгөөд ерөнхийлөгч Уго Чавес 70 хувийн санал
авна хэмээн мэдэгдэж байсан. Тэрбээр 1998 онд 56 хувийн, 2006 онд 63
хувийн санал авч байснаа энэ жил 70 хувь болгож өсгөнө хэмээн амлаад
байсан юм.
Сонгуульд 13,600 сая орчим сонгогч саналаа өгсөн бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн баасан сонгуулийн дүн гартал тус улсад архи, пиво зэрэг согтууруулах төрлийн ундаа худалдахыг хориглосон юм. Уго Чавесийн ялалтыг зарласны дараа дэмжигчид нь Каракас хотын төвд цуглажээ.