Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулна. Өнөөдөр Сүхбаатар, Хан-Уул дүүргийн эхчүүдэд одон гардуулна.
Новотел зочид буудалд
09:00 цагт “Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг” үндэсний анхдугаар зөвлөгөөн болно. Сангийн яам, Татварын ерөнхий газар, УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд нэгдэж тус зөвлөгөөнийг зохион байгуулна.
Пума империал зочид буудалд
09:30 цагт Глоб интернэшнл төв Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр хэрэгжүүлж буй "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт” болно.
Корпорэйт зочид буудалд
11:00 цагт Махчин шувуудын үхэл хорогдлыг бууруулах, зогсоох зорилгоор MNS 6518:2015 стандартын нэмэлт өөрчлөлтийг танилцуулах уулзалт болно.
“B” Контемпорари арт галерейд
11:00 цагт "Ээж ээ, Та чадна аа" эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Ээж" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. "Ээж" үзэсгэлэн нийт 20 гаруй ээжийн амьдралын түүхийг харуулсан гэрэл зургуудаас бүрдэх бөгөөд уран бүтээлч Э.Ононгуагийн "Нөмөр" үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хүргэнэ.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:00 цагт “Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наадмаа авч үлдээе” сэдвээр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийнэ.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар
13:00 цагт тус газраас эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл хийнэ.