Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан ХБНГУ-ын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсыг буцааж оруулах хүсэлт тавьжээ

2022-5-26
0
ЖИРГЭХ

МАН-ын төлөөлөгчид “Германы социал демократ нам”-ын урилгаар албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нар багтсан байна.

Германы Социал демократ нам нь Герман дахь гол нөлөө бүхий үндсэн хоёр улс төрийн хүчний нэг бөгөөд 1863 онд байгуулагдсан. Тус нам 2021 оны есдүгээр сард ХБНГУ-ын Бундестагийн ээлжит сонгуулиар ялалт байгуулж, 2021 оны арваннэгдүгээр сард Ногоон нам, Чөлөөт ардчилсан намтай шинэ Засгийн газрын эвсэл байгуулан ажиллаж байгаа юм.

Айлчлалын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын төлөөлөгчдийг Германы Социал демократ нам (СДН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Кьюнерт хүлээн авч уулзсан байна. Германы СДН-ын хувьд 159 жилийн настай ахмад нам. Харин МАН 101 жилийн түүхтэй. Зуун дамнасан түүхтэй намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт, ярилцлага тун сонирхолтой болжээ.Германы СДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Кьюнерт “Манай намын хувьд өнөөдөр хамгийн хурц асуудал бол “Ковид-19” цар тахлын дараах цахим шилжилт, цаг уурын өөрчлөлт, Орос-Украины нөхцөл байдлын үеийн дэлхийн улс төр, гадаад бодлогын өөрчлөлт болж байна.

Нийгэмд шилжилт хурдтай явагдаж, шинэ залуу үеийнхний үзэл бодол ихэд өөрчлөгдөж байна. Улс төрийн нам цаг үеэ сайн мэдэрч олон нийттэй харилцах коммуникацыг их хурдтай хийж байх ёстой гэдгийг бид мэдэрч байгаа. Тийм учраас бид намаа орчин үеийн нам болгохын тулд багагүй зүйл хийж байна. Бид Бундестагийн сүүлийн сонгуульд залуу нэр дэвшигчдийг олноор өрсөлдүүлж амжилттай оролцлоо. Өдгөө Бундестагийн гишүүдийн дөрөвний нэг нь 35-аас доош насныхан байгаа” гэдгийг онцолсон байна. Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Та бүхэнд тулгамдаж буй асуудлыг МАН ч мөн адил туулж байна. МАН 100 жилийн настай улс төрийн ууган намын хувьд шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж, шинэ зууны бодлогын нам болохоор хичээн ажиллаж байна. Германы СДН-ын удирдлагад залуу хүмүүс гарч ирсэн. МАН ч мөн адил шинэ залуу удирдлагуудтай болсон. МАН 30 дахь Их хурлаа хийж, үзэл баримтлалаа тодотгож, социал демократ нам гэдгээ зарлаж, “Шинэ эрин дэвшилтэт бодлого” хөтөлбөрөө баталсан. Хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, хүн бүр харилцан хариуцлага хүлээж, бие биенээ дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг нийгэм байгуулах нь "Шинэ эрин дэвшилтэт бодлого"-ын гол зорилт юм. Цаашид дэвшилтэт бодлогын цахим нам болоход танай намын туулсан зам, олсон туршлагаас суралцахын хамт ардчилал, хүний эрхийн чиглэлээр өөрийн туршлагыг хуваалцах, хамтран ажиллахад бэлэн байна. Өнөөгийн хямралт нөхцөл байдалд Монгол Улсын гуравдагч хөрш, гол түнш болсон ХБНГУ бидний нөхцөл байдлыг сайн ойлгож, тусламж дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлээсэй” гэж хүсэж байгаа гэдгээ илэрхийлжээ.

 

Нилс Аннен Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг буцааж оруулахаа илэрхийлэв

 

Айчлалын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга Нилс Аннентай уулзсан байна. Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын хөгжил, дэвшлийг тууштай дэмжиж ирсэн гуравдагч хөрш ХБНГУ-тай харилцааны түвшинг ахиулж, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлд хүргэхийг зорьж байгаагаа онцлон тэмдэглэжээ.

Мөн ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны (ХБХА) хүрээнд байгаль орчин, эрчим хүч, эдийн засгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Гэвч ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас 2024 онд гаргах шийдвэр гаргасан. Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн энэхүү хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ноён Нилс Аннен Д.Амарбаясгалангийн хүсэлтийг хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэхдээ “Өмнөх Засгийн газар Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан хэдий ч та бүхний хүсэлтийн дагуу буцаан оруулах чиглэлээр идэвхтэй, дэмжиж ажиллана” хэмээн мэдэгдсэн байна. Цаашид Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаагаар зогсохгүй эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын хүрээнд туршлага солилцож, хамтын ажиллагааг идэвхтэй байлгаж, дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тэрбээр онцолжээ. Үүнээс гадна айлчлалын үеэр “Хөгжлийн бодлого хамтын ажиллагааны хөтөлбөр”-т Монгол Улсыг буцааж оруулах тал дээр Германы Социал демократ намын /ГСДН/ Бундестагийн бүлгийн дарга Михаел Мюүллер, ГСДН-ын Бундестагийн бүлгийн гадаад бодлого, хөгжлийн хамтын ажиллагаа, Батлан хамгаалах, Хүний эрхийн асуудал хариуцсан дэд дарга Габриела Хайнрихь, Бундестагийн гишүүн, ГСДН-ын бүлгийн гадаад бодлого хариуцсан төлөөлөгч Нилс Шмид, ГСДН-ын Холбооны үйл ажиллагаа хариуцсан Нарийн бичгийн дарга Жессика Вишмайер нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

 

Рольф Мьютцених: Энхийг эрхэмлэгч, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчмыг баримталдаг социал демократ намуудын хамтын ажиллагаа чухал

Энэхүү айлчлалын үеэр УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестаг дахь Германы СДН-ын бүлгийн дарга Рольф Мьютценихтэй уулзсан байна. Уулзалтын үеэр Герман-Монголын хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх баригч намуудын улс төрийн бодлого, түншлэл чухал үүрэгтэй гэдгийг онцолжээ.

Германы СДН Бундестагийн сонгуульд оролцохдоо “Ирээдүй, Хүндлэл, Европ” гэсэн уриатайгаар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, зохистой хөдөлмөр, шударга ёсыг бэхжүүлэхээ амласан. Мөн тус нам залуу нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэж чадсанаараа амжилт олж, эвслийн Засгийн газраа байгуулаад байгаа юм. Энэ талаар ноён Рольф Мьютцених “Энэ удаагийн Бундестагийн сонгуулиар Германы СДН олон залуу гишүүдийг нэр дэвшүүлж ялалт байгуулж чадсан. Хоёр намын хамтын ажиллагаандаа эдгээр залуу гишүүдээ татан оролцуулж, Герман-Монголын хоорондын улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахдаа бид баяртай байна” хэмээсэн байна.

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл өндөр байна. Монгол Ардын нам даян дэлхийн энх тайван, улс орнуудын тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн социал демократ үзэл санааны түүчээ, төлөвшиж нягтарсан, дэвшилтэт бодлого бүхий нам болохын хувьд Германы СДН болон Бундестаг дахь Германы СДН-ын бүлэгтэй нягт хамтран ажиллах, харилцаагаа улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлжээ. Мөн Бундестаг дахь Германы СДН-ын бүлгийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлал хийхийг урьсан байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    9 цаг 34 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    9 цаг 38 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    11 цаг 23 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    11 цаг 57 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    12 цаг 2 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    12 цаг 58 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    13 цаг 4 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    13 цаг 5 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    13 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    13 цаг 51 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    14 цаг 45 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    15 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 5 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    15 цаг 29 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    15 цаг 41 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    15 цаг 41 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    16 цаг 3 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    16 цаг 12 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    17 цаг 27 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    17 цаг 28 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК