УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлж, асуулт асууллаа. Тэрбээр "Монгол улсын ирээдүйн төлөвийг өөдрөгөөр харж байна. Инфляц найман хувь, эдийн засгийн өсөлт таван хувь. Энэ хоёр тооноос харахад 2023 онд тодорхой өөрчлөлт гарахгүй.
Ард түмний амьдрал өөрчлөлт гарахгүй нь л дээ. Ингэж гутранг төлөвлөж болох уу? Маш их боломж байна шүү дээ. 30 жил Монгол улсыг гутранг байдлаар хайж байна. Орж ирсэн боломжуудыг буруу ашиглаж байна. 2010 онд баталсан “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” гээд Үндсэн хуулийн дараа орох маш том баримт бичиг байгаа. Биелэлт нь тэг хувь байгаа. Монгол улсын хөгжлийн зардал маш өндөр болсон. Ажил хийх хүн олдохгүй байна” гэв.
Д.Батчулуун