УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэлцэж буй асуудлаас гадна үг хэллээ. Тэрбээр "Өглөө ёс зүйн зөвлөлүүдийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлэгт яамдын сайдууд нэг нь ч оролцоогүй. Сайд, дэд сайд нар гээд сайдуудын тоо хангалттай байгаа. Ажил хариуцаж буй хүмүүс яагаад ингэж хандаж байна вэ.
Үүнд УИХ анхаарал тавихгүй бол арай хэтэрч байна. Дүлийдээ найд гэдэг шиг. Хад сайтын үнэг бардам гэдэг шиг үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Засгийн газар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Үүгээрээ дулдуйдаад байж байдаг. Энэ томилогдсон яам, сайдууд, цаашилбал том толгойтой дарга нар. Энэ хүмүүст ямар хариуцлага тооцох вэ. УИХ бол ажиллах зарчмаа тодорхойлж, гишүүний ёс зүйн дүрмийг баталсан. Энэ шинэ батлагдсан дүрмийн хүрээнд УИХ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гишүүний хоцрогдол арилсан. Гэхдээ хуралдаа огт ирдэггүй дархлагдсан гишүүд бий” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)