“Залуу зохион бүтээгч-2012” –ын бүртгэл эхэллээ

Монголын хүүхэд залуусыг бүтээлч сэтгэхүйтэй болгон төлөвшүүлэх улмаар ирээдүйн үндэсний шилдэг инженер техникийн ажилтнуудыг олноор төрүүлэн гаргах зорилгоор 2010 оноос эхлэн “Залуу зохион бүтээгч” уралдааныг зохион байгуулж эхэлсэн билээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиогдож уг уралдааны бүртгэл эхэлжээ. Уралдаанд 12-28 насны залуус оролцох боломжтой юм байна.