Авлигатай тэмцэх газрын уламжлалт “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ
өнөөдөр “Элит төв”-д зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд тус газрын
Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён
гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний
хэлтсийн дарга Ж.Батсайхан, Судалгаа шинжилгээний албаны дарга
Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат,
УИХ-ын зарим гишүүд оролцов.

Авлигатай тэмцэх газрын уламжлалт “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ өнөөдөр “Элит төв”-д зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд тус газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, УИХ-ын зарим гишүүд оролцов. Арга хэмжээний үеэр төрийн үйлчилгээнд оршиж буй нийтлэг алдаа дутагдал, зөрчлийг арилгах ажлын төлөвлөгөө боловсруулахад санал авч, нийтийн албан тушаалтнуудад хуулиар тогтоосон 12 төрлийн хориглолт, хязгаарлалтын талаар арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, бусад мэдүүлэг, мэдэгдлийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулахаас гадна өргөдөл, гомдол, санал хүлээн авав. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудас болон twitter, facebook хуудсыг олон нийтэд танилцууллаа.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)