Засгийн газар хуралдаж байна. Энэ долоо хоногийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч буй учраас хуралдааныг урагшлуулж өнөөдөр хуралдаж байгаа аж.
Хуралдаанаар:
- Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
- Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
- Хилийн Замын-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
- Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.