Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татна гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр “Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлага тавьлаа. Өргөн барьсан хуулийн төслийг Үндсэн хуульд нийцүүлэх гэсэн үйлдлийг сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагасан прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна” гэв.
Сэтгэгдэл (3)