УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хүний эрхийг дээдэлсэн, эрүүдэн шүүхийн эсрэг зохицуулалтыг энэ удаагийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж ирж байгаа. Ингэснээр эрүүдэн шүүх, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэгт ял шийтгэлийн бодлогыг чангатгаж өгч байгаа.
Харамсалтай нь өөрөө эрүүдэн шүүх ажиллагаанд орж, ял шийтгүүлсэн хүн АН-ын хуулийн зөвлөхөөр ажиллаад шүүмжүүд гаргаж ирж байгаа. Эсрэгээрээ энэ хүнд хүний эрхийн тухай ярих ямар ч эрх байхгүй. Гурван шатны шүүхээр хүмүүсийг яллаж, шийтгэж ирсэн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой хэрэг хуучраагүй байгаа.
Монгол Улсын шүүх энэ хэргийг эргэж хянаад гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ ажилд оролцсон хүн Г.Эрдэнэбат прокурор өөрөө буруу ухуулга хийгээд явж байна. Харин эсрэгээрээ энэ удаагийн өөрчлөлтөөр аль болох байцан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь зохицуулалт оруулж ирж байгаа" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)