Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Эмээлт дэх мах бэлтгэх Эм Ди Си Пи ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагуудыг дуудаж уулзсан. Зарим махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Цаашид хүний өдөр тутмын ажил амьдрал, аюулгүй байдалтай холбоотой асуудалд тогтмол хяналт шалгалтыг хийх шаардлага байна гэж үзэж байгаа.
Эмээлтэд 32 мах бэлтгэх, боловсруулах үйлдвэр байгаа. Экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй компани байгаа юм. Гэвч зөвшөөрөлтэй нэрийн дор алдаа завхрал гарсан байхыг үгүйсгэхгүй. Зөвшөөрөл авсан ААН-үүд стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд мах бэлтгэн боловсруулах ёстой. Иймд стандартыг хангуулах тал дээр холбогдох яам, агентлаг ажиллах хэрэгтэй. Байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)