
Өсвөр үеийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн тус барилдаан 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар явагдсан юм. Нэг насанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 30 хүүхэд оролцсон бөгөөд тойргийн журмаар явагдаж дүнгээ гаргалаа.

Өсвөр үеийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн тус барилдаан 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар явагдсан юм. Нэг насанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 30 хүүхэд оролцсон бөгөөд тойргийн журмаар явагдаж дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр Б.Хаштогтох дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг тэргүүлж цом, алтан медаль хүртсэн бол улсын заан Д.Бумбаяр дасгалжуулагчтай Баянгол дүүрэг удаалж цом, мөнгөн медаль, К.Казбек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг гуравдугаар байр эзэлж, цом, хүрэл медалийн эзэн боллоо.