УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл уг хуулийн төсөл батлагдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Та бүрэн Жастын Ш.Батхүүд холбогдох хэргийг санаж байгаа байх. Бараг 10 гаруй жилийн өмнө үйлдэгдсэн хэрэг. Шүүхээс хэдэн удаа буцсан бэ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч, прокурор, шүүгч гэсэн гурван хүн дундаа хэргийг шидэж тоглодог. Энэ тогтолцоо үгүй болно. Энэ утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол маш чухал юм. Хууль батлагдсанаар прокуророос мэргэжлийн өндөр ур чадварыг шаардана. Хэрвээ дутуу боосон хэргийг шүүхэд шилжүүлэх юм бол хариуцлага хүлээлгэнэ" гэв.
Сэтгэгдэл (1)