УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл уг хуулийн төсөл батлагдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдөр чухал хууль батлагдлаа. Эрхзүйн салбарынхны сэтгэлгээнд маш том өөрчлөлт, хариуцлагыг авч ирнэ. Шүүх, прокурорууд "Буцаачих юм чинь" гээд дутуу, дулимаг ажиллах асуудал байхгүй болж байна. Өнөөдрөөс таны шийдвэр эцсийнх. Бусад бүх оронд ийм л байдаг. Энэ тогтолцоог бид сэргээж байгаа юм. Энгийн иргэдэд хэрэгтэй өөрчлөлт" гэв.