Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр "Хамгийн чухал хуулийн төсөл орж ирж байна. Сайн хууль гарах ёстой. Гарсан сайн хууль амьдралд хэрэгжих ёстой. Төр дэд бүтцийг нь хийчхээд бусад юм аа хувийн хэвшлийнхэн аваад явчих чадалтай гэж олон жил ярьж байна. Уг хуульд олон жил доголдож, хөгжлийн гацаа болж ирсэн асуудлыг хууль гарснаар цэгцлэх боломж бүрдэх талаар ямар чухал заалт орсон бэ. 5.1.9-т нийтийн зориулалттай, 5.1.10-т нийтийн ашиг тусын тулд гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нийтийн гэдэг үгийг чухалчилсан байна. Нийслэл хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал чухал. Төр газрыг нь чөлөөлөөд байшин барих чадваргүйг харж байна. Үүнд хувийн хэвшлийн түншлэл маш чухал" гэв.
Д.Батчулуун