Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр "Цөлжилтийн тухай ярьж байна. Монголд хөдөө нь цөлжсөн, газар нь бохирдсон байдалтай байна. Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжсөний 50 хувь нь хүний хөгжлөөс шалтгаалсан гэж байна. Цаашид бэлчээр яах вэ. Хүний хүчин зүйл дээр яах ёстой гэж боддог вэ. Хандлага нь ямар байна вэ. 50 жилийн дараа яах вэ. Эдийн засаг мал аж ахуйтай холбоод та нар хэлээч ээ. Нийслэлийн цэвэрлэх байгууламж юу болж байгаа билээ. Баригдвал нийслэлийн 200 мянган нүхэн жорлон цөөрөх үү. Хатуу хог хаягдлыг боловсруулна гэж дуулдаж байсан. Үр дүн харагдахгүй байна. Эдгээр асуудалд ямар бодлого барьж байна вэ?" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)