Төмөр хүлэг сонирхогчдийн анхаарлыг зүй ёсоор татдаг Раллийн ДАШТ төгсгөл үедээ ирлээ. ДАШТ-ний 11 дэх гараа Францын нутагт 10 сарын 4-7-ний өдрүүдэд амжилттай зохиогдож Цитроен багаас уралддаг Францын алдарт тамирчин Себастиан Лоеб 9 дэх удаагаа Дэлхийн аварга болох болзол хангалаа. Себастиан Лоеб Дэлхин аваргын болзолыг нутаг дээрээ хангаж тэмдэглэсэн нь түүний бөгөөд спорт сонирхогчдын хувьд онцлом үйл явдлуудын нэг болсон юм.

Тэрбээр энэ гараанд 3цаг 32мин 53сек амжилтаар түрүүлж 25 оноо авснаар нийт 244 оноотой болж ард яваа тамирчнаасаа 71 оноогоор тасарснаар 9 удаа Дэлхийн аварга болох болзолыг 2 гарааны өмнө хангалаа. Энэ гарааны 2, 3-р байрт Финландын тамирчид болох Жари-Матти Латвала, Микко Хирвонен нар тэргүүлэгчээс 15 болон 44 сек алдагдалтайгаар орлоо.
ДАШТ-нийг нийлбэр дүнгээр дээрх 3 тамирчин тэргүүлж байгаа ба Себастиан Лоеб - 244 оноо, Микко Хирвонен – 173 оноо, Жари-Матти Латвала – 131 оноотой бичигдэж байна. Мөн Себастиан Лоебын харьяалагддаг Цитроен WRT баг 388 оноогоор түрүүлэх нь тодорхой болоод байгаа билээ.