Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс "Монголын эдийн засгийн бодлогын асуудлууд" сэдвийн дор бодлогын чуулганыг энэ сарын 12–нд зохион байгуулах гэж байна. Энэхүү хуралдааны зорилго нь эдийн засгийн тооцоо, судалгааны үр дүн, тэдгээртэй холбоотой мэдээлэл, мэдлэгийг бодлого тодорхойлогчдод түгээх. Олон нийт, хүрээлэн буй орчин болон улс төр, нийгмийн өргөн хүрээтэй асуудал хөндсөн макро эдийн засгийн бодлогыг хэрхэн тодорхойлох, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх өөрсдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ эрдэмтэн, судлаачид танилцуулах юм.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс "Монголын эдийн засгийн бодлогын асуудлууд" сэдвийн дор бодлогын чуулганыг энэ сарын 12–нд зохион байгуулах гэж байна. Энэхүү хуралдааны зорилго нь эдийн засгийн тооцоо, судалгааны үр дүн, тэдгээртэй холбоотой мэдээлэл, мэдлэгийг бодлого тодорхойлогчдод түгээх. Олон нийт, хүрээлэн буй орчин болон улс төр, нийгмийн өргөн хүрээтэй асуудал хөндсөн макро эдийн засгийн бодлогыг хэрхэн тодорхойлох, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх өөрсдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ эрдэмтэн, судлаачид танилцуулах юм. Монголд анх удаагаа зохион байгуулах гэж буй бодлогын хуралдааныг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI) болон МУИС- ийн Эдийн засгийн сургууль хамтран зохион байгуулж байгаа юм. Хуралд дотоод, гадаадын эрдэмтэд, судлаачид, Монголбанкны бодлого тодорхойлогчид, Засгийн Газар, агентлагууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын холбогдох ажилтнууд оролцох аж. Мөн төрийн ба төрийн бус байгууллага,хувийн хэвшлийн төлөөлөл оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Хуралдаан “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд ирэх Баасан гарагт болох юм.
Монгол Улс дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засагтай орны нэг болоод байна. Энэ оны эхний улирлын байдлаар эдийн засаг 16.7 хувиар өсчээ. Уг өсөлтөд уул уурхайн салбар голлож, түүхий эдийн экспорт нөлөөлсөн байна. Ялангуяа уул уурхайн салбар цаашдаа хүн амын амьжиргааны түвшин дээшлүүлэхэд жинтэй үүрэг гүйцэтгэхээр байгаа аж. Тиймээс уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийг дагаад бодлого тодорхойлогчид уул уурхайн орлогын менежмент, Голланд өвчнөөс сэргийлэх арга замууд, уул уурхайтай холбоотой макро эдийн засгийн эрсдлүүд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, үр ашигтай нийгмийн халамжийн үйлчилгээг бэхжүүлэх гэх мэт олон асуудалтай тулгарч байна. Тэгвэл эдгээр асуудлын гарцыг “Монголын эдийн засгийн бодлогын асуудлууд” бодлогын хурал тодорхойлж, чиглүүлэх юм.



















































