Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод бүртгүүлжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-т заасны дагуу 2022 оны зургаадугаар сарын 4-ний өдөр аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодоос нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон байна.
Нэр дэвшигчид үнэмлэх олгосноор нөхөн дахин сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ сарын 17-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллаж байгаа юм байна.