Кэмерон Диаз секси зураг татуулав

Холливудын жүжигчин Кэмерон Диаз "Esquire" сэтгүүлд секси зургаа авахуулсан байна. Өдгөө 40 настай ч өөрийгөө 25 настай байх үеэсээ ч илүү үзэсгэлэнтэй, сэтгэл булаам байгаа хэмээн ярьдаг жүжигчин нас нэмэгдэх тусам жаргалтай болсон гэжээ. Амьдралын тухай илүү ихийг мэдэх болсон нь аливаа зүйлд хандахад хялбар дөхөм болдог юм байна гэж хэлэх тэрбээр хүүхэд төрүүлэхэд оройтоогүй байгаа хэмээсэн гэнэ. Нэг ч удаа гэрлэж байгаагүй Кэмерон Диаз мөрөөдлийн ханхүүтэйгээ хараахан учраагүй л байна. 20,30 настайдаа гэрлэлтийн тухай огт боддоггүй байсан жүжигчин "Цаашид юу болохыг харж л байя" гэж хэлэх дуртай аж.
Сэтгэгдэл (1)