Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар "Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ"-ий талаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд мах, махан бүтээгдэхүүнээс илэрсэн химийн бодисын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хүнсний бүтээгдэхүүний хими болон нян, хүнд металдийн аюулгүй байдлын лавлагаа, стандартыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар тогтоодог. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, миний бие оролцож байна. Ажлын хэсэг дээрх лавлагаа стандартын нормыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Махнаас формалин бодис илэрсэн гэсэн мэдээлэл явж байгаа. Үүнийг лаборторийн шинэжилгээгээр батлах ёстой.
МХЕГ-ийн Хабул лаборторт гарсан дүгнэлтээр 0.008 хувь илэрсэн гэсэн ерөнхий мэдээлэл ирсэн. Уг стандартаар бол энэ бодис илрэх ёсгүй. Тиймээс дээрх зөвлөмж, стандартыг ахин шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна.
Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр тавигдах шаардлага, стандартын хувьд даруй шинэчлэх шаардлагатай, өнөөдрийг хүртэл хувьд таван жилийн өмнөх стандартыг барьж байсан. хэмээв.
Т.Мөнхжаргал