Уулзалтын эхэнд ноён Фелманн Швейцарийн хөгжлийн агентлагаас эрүүл мэндийн салбарт гурван үндсэн чиглэл болох Швейцарийн мэс засалчдын баг Монгол Улсад ирж ажиллан, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мэс засал хийх, монгол эмч нарыг дагалдуулан сургах, эрчимт эмчилгээний орчин үеийн багаж хэрэгслийг хандивлах; ЭМШУИС-ийн Патологийн тэнхимийн МонТелМед төвд суурилсан алсын зайн эмчилгээний Телемедицины төсөл; Хүний бруцеллёзын тархалтыг бууруулах зорилго бүхий “Малын эрүүл мэнд төсөл”-ийн талаар танилцуулж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын явцад холбогдох төслийн үндэсний зохицуулагч нар төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийж, төслийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд болон сонирхсон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. Уулзалтын төгсгөлд Дэд сайд Ж.Амарсанаа уулзалтаар хэлэлцэгдсэн санал хүсэлтийг цаашид дахин судлан үзэж, эргэж холбогдон ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллахаа мэдэгдсэнээр уулзалт өндөрлөлөө.