Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдаж байна. Энэ үеэр түр хорооны гишүүдийн асуулт хариултаас хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэх ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ? “Кью Эс Си” ХХК-ийн зээл бараг хамгийн чанартай зээл нь байх, мөнгө нь хаашаа орсон, хэн авсан нь тодорхой байна. Өнөөдөр хамгийн амжилттай төсөл чинь энэ юм биш үү? та нар хамгийн амжилттай төслөө нураагаад байгаа юм биш биз. Энэ зээл бол төлөгдөх байх. Хувийн хэвшлээ унагааж Монгол Улсыг дампууруулах юм биш биз?
Сангийн сайд Б.Жавхлан сайд: Хувийн хэвшлийнхнээ яалаа гэж татах вэ? Хөгжлийн банкинд үүссэн асуудал бол нэр бүхий хэдэн хувийн хэвшлийн компаниуд Монгол улсыг татаж унагах дээр тулчихсан байгаа юм. Мөн төр өөрөө ч энэ асуудалд оролцсон байгаа гэв.
Т.Мөнхжаргал