

Тэд Одесс хотноо Стив Жобсын дурсгалд зориулсан хөшөө босгожээ. Хөшөө нь нэг талаасаа “Apple” компанийн лого тэмдэгтэй нөгөө талаасаа зүрхний дүрс бүхий дэлгэсэн алга хэлбэртэй аж. Элдэв араа, эрэг шураг гэх мэт зүйлсээр цуглуулан хийсэн энэ хөшөө 230 кг жинтэй. Металл хийцээр хөшөө барьдаг Максименко гэдэг уран барималч энэ бүтээлийг туурвисан байна.
Стив Жобс нойр булчирханй хорт хавдараар 2011 оны аравдугаар сарын тавны өдөр 56 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 1976 онд Стив Вознтак, Роналд Вейн нартай хамтран “Apple” компанийг байгуулсан юм.
Д.Идэр


