Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдэврлэл, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Мах, махан бүтээгдэхүүнийг төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүртэл стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад орно.
Мөн дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эрүүл ахуйн шаардлагатай холбоотой асуудал гарч буй. Иймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 31 ААН-ийн 16-гийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалж, хяналт шалгалтын үйл ажиллагааг цаашид үргэлжилнэ. Мөн дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх экспортын үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зогсоож байна.
Цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүртэл бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулахаар өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Ингээд шинэ стандартыг мөрдүүлэх ажил шуурхай эхэлнэ. Энэ нь зөвхөн Эмээлтэд мах боловсруулах үйлдвэрүүдэд үйлчлэхгүй. Харин Монгол Улсад мах худалдаалж буй бүх аж ахуйн нэгжид хамаарна. Хүнсний хууль тогтоомжинд яаралтай өөрчлөлт оруулж, стандартыг хуулчилна" гэв.
Д.Батчулуун