2022 оны зургаадугаар сарын 09-ны пүрэв гаригт болох мэдээллийн товыг хүргэж байна.
09:00 цагт: ГХЯ-нд Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны түүхт 30 жилийн ойн хүрээнд “Цөмийн зэвсэггүй бүсүүд: Ач холбогдол, сорилтууд, хэтийн төлөв” олон улсын хурал болно.
09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд "Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг хамтдаа" нөлөөллийн уулзалт болно. Утас: 88093533
10:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүд хамтран хэрэгжүүлсэн 10 санаачилгыг танилцуулна.
10:00 цагт: “Туушин” зочид буудалд "Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 88107411
12:00 цагт: “Интерном” номын дэлгүүрт “Баяншарга” сонин, bayansharga.mn сайтын эрхлэгч Л.Борын хариуцлагагүй уул уурхайг халж, газар дэлхий, уул усаа хамгаалах тэмцлийн түүхээ хураангуйлсан “Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” номын нээлт болно.
15:00 цагт: “Norphey Art Galerei”-д зураач Я. Булганы “Таталбар зургийн мастер класс” үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
10:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
14:00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо “Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулийн төсөлтэй танилцах уулзалт зохион байгуулна.