УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийн асуудлаар УИХ-ын даргад санал хэллээ.
Тэрбээр, “Хэдийгээр өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй ч гэлээ УИХ-д хандаж хэлэх гэсэн юм. Төрийн ордны гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэврээд сууж байгаа эцэг эхчүүдийн төлөөлөл байна. Дөрөв нь ордны гадна хоносон.
Энэ асуудлыг УИХ-тай холбож үзэхээс илүүтэй салбарын чиглэлийн ажил гэж ойлгоод байна. Манай улсад 60 гаруй орноос 6000 орчим төрлийн эм авдаг, 80 гаруй хувь нь гадаад улсаас хамааралтай гэсэн үг. Эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээл, саажилт, уналт таталттай хүүхдүүдийн хэрэглэдэг 29 төрлийн эм тасалдсан тухай гомдлыг тавьж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Т.Доржханд гишүүнээ УИХ-ын индэр дээрээс тус яаманд эдгээр эмийн хангамжийн талаар яаралтай чиглэл өгч анхааралдаа авах ёстой” гэв.
Т.Мөнхжаргал