УИХ-ын чуулганы хуралдан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр "Чухал асуудал. Ёс зүй, төрийн бүтээмж, төрийн түгжрэлийн асуудал. Анх сонгогдохдоо ард түмнийхээ төлөө хичээн зүтгэнэ гэдэг. Томилогдсон хойноо дарамталдаг, авлига хээл хахууль авдаг. Ийм л төрийн албан хаагчтай болчихоод байгаа юм.
Төрийн бүтээмж гэдэг асуудал байхгүй болсон. Данхар төртэй болсон. Цагаа бүртгүүлээд, цалин авдаг болсон. Энэ хууль батлагдсанаар энэ бүх асуудал шийдэгдэх үү? Цагаа бүртгүүлээд, цалингаа аваад, гараас нь гардаггүй хүмүүс байдаг. Шударга ёсны, зарчимч, үнэнч шударга хүмүүс байдаг. Юу ч хийдэггүй хүмүүс нь мундаг харагдаад байдаг. Энийг хэрхэн шийдэх вэ? Аль нь ёс зүйтэй хүн бэ? " гэв.
Д.Батчулуун