УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Тусгай хэрэгцээтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эмийн хангамжийн асуудал, үнийн өсөлтийн асуудал, махны асуудал, барилгачдын тавиад байгаа асуудал гээд бүгдийг хууль тогтоомж руу чихээд байна. Хууль тогтоомжийн хүрээнд ажлаа хийх хэрэгтэй. Ард түмэн ажлаа хий гээд шаардаад байгаа шүү дээ. Хууль тогтоомж дутагдаагүй. Хангалттай байгаа. Түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Биелэлт муу байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)