Хүний эрх, эрх чөлөөний тухай хангалттай мэдлэггүйгээс болж бид бүгдийн эрх зөрчигдөж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийнхөөрөө байх боломж, орон зай хомс байна. Энэ байдлыг өөрчлөх хүсэл эрмэлзэлд залуус бид хөтлөгдөн, жил бүр нэг өдрийг эрх, эрх чөлөөгөө тунхаглах, хүний эрхийн баяр болгон тэмдэглэх зорилгоор "Эрх чөлөөний парад"-ыг 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Эрх чөлөөний парад нь олон нийтийн анхаарлыг хүний эрх, эрх чөлөө, жендерийн тэгш эрх, ардчиллын үнэт зүйлст хандуулан олон нийтэд зөв зохистой ойлголтыг түгээх замаар хүний эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах чадвартай, өөртөө итгэлтэй хүүхэд залуусын хүрээг тэлэх олон нийтийг хамарсан арга хэмжээ юм.
Арга хэмжээг Битлзийн хөшөөний талбай дээр энэ сарын 13-нд зохион байгуулах юм.