Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл орж ирж байгаад талархалтай байна. Энэ хууль батлагдсанаар төрийн үйл ажиллагаа тодорхой хугацаанд амждаг, тэр хэмжээг нээж өгөх болов уу, гэж харж байна. С.Бямбацогт гишүүний хэлж байгаачлан төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдлаас шалтгаалаад төрийн ажил удааширалттай байдаг. Төр ажлаа хийхгүй байна. Төр хүнд сурталтай, данхайсан байна гэдэг асуудал эцэслэн шийдэгдэх байх. Ер нь төрийн алба гэхээр 100 хүнтэй, хувийн хэвшил гэхээр 10 хүнтэй үйл ажиллагаа явуулаад байдаг.
Бид “хэмнэлтийн” тухай хуулиараа маш томоор засах ёстой байсан боловч бас шаардлагатай хэмжээнд хүрч чадаагүй. Эргэж ажилгүйчүүдийн эгнээг нэмсэн хууль болсон гэж харж байна. Энд хэд хэдэн асуулт байна. Өнөөдөр төрийн албаны шалгалтад дээр ёс зүйтэй байх нийт хичнээн шалгуур байдаг вэ?
Төрийн алба гэдэг бол ард түмний өмнө үүрэг хүлээж байгаа үүрэг гүйцэтгэгч болохоос биш дарга сэтэртэн биш шүү гэдгийг онцгойлон хэлье. Өөрөөр хэлбэл би би гэдэг өвчлөлийг арилгах ёстой улс төрийн томилгоо, хэн нэгэнд эрх мэдэл олгох хэлбэрийг засах ажил гэж би бодож байна. Тийм учраас энэ хуулийг дэмжээд ажлын хэсэгт нь ороод ажиллах саналтай байна.
М.Балжинням