
Ерөнхий сайд Дмитрий Медведев олон улсын бизнес уулзалт дээр хэлсэн үгэндээ оросын рубль ойрын ирээдүйд дэлхийн нөөцийн валют болох боломжтой гэж хэлжээ. Түүнийхээр бол дэлхийн эдийн засгийн байдал рублийг ийнхүү хүчээ авахад нь туслах юм. Түүх сөхөж үзэх юм бол дайны дараах үед 1945-1980 оны хооронд ам.доллар гол валют болж байлаа. 1979 онд Европын мөнгөний систем бий болсноор Герман дойчмарк хүчээ авсан. Гэхдээ олон улсын эргэлтийн 30% төдий байлаа. Евро бий болсон нь олон улсын гол валютуудын тэнцвэрийг алдагдуулсангүй.

Ерөнхий сайд Дмитрий Медведев олон улсын бизнес уулзалт дээр хэлсэн үгэндээ оросын рубль ойрын ирээдүйд дэлхийн нөөцийн валют болох боломжтой гэж хэлжээ. Түүнийхээр бол дэлхийн эдийн засгийн байдал рублийг ийнхүү хүчээ авахад нь туслах юм. Түүх сөхөж үзэх юм бол дайны дараах үед 1945-1980 оны хооронд ам.доллар гол валют болж байлаа. 1979 онд Европын мөнгөний систем бий болсноор Герман дойчмарк хүчээ авсан. Гэхдээ олон улсын эргэлтийн 30% төдий байлаа. Евро бий болсон нь олон улсын гол валютуудын тэнцвэрийг алдагдуулсангүй. Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа шилжүүлгийн 85-90% ам.доллар хэвээр байна. Харин рубльд олон давуу тал ажиглагдаж байгаа. Хямд, үндэсний эдийн засаг нөөц сайтай, бусад улсууд нөөцийн валютаар сонгох боломжтой, төлбөрийн балансын алдагдалд орох аюул бага. Орос улс мөн дэлхийн гол тоглогчдын нэг. Орос давуу талаа ашиглан рублийг дэлхийн нөөцийн валютын эгнээнд оруулж чадвал супер их гүрний эгнээнд баттай орж ирнэ. Хэрэв АНУ-ын нөөцийн сангаас рублийг нөөцийн валюттай улсуудад чөлөөтэй эргэх боломж олговол дараах байдал үүснэ.