Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022 тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр "Энэ хуулийг зөв хийхгүй бол баялгийн сан, орлого, хуримтлал, хөгжлийг ярих боломжгүй. Зөв хийсэн хуулиа ягштал мөрдүүлж чадахгүй бол төрийн өмчийн компани гэж ярих хэрэггүй.
Өнөөдөр төрийн өмчийн компани хувийн хэвшилтэй өрсөлдөж, чөлөөт зах зээлийн зарчим дээр хуульчилж оруулж ирж болохгүй. Тусгайлсан хууль гаргах гэж байгаа бол суурь зарчмыг тусгах ёстой. Угтаа бол хууль гаргахгүйгээр Компанийн тухай хуульд “Засгийн газар ямар нэг байдлаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх, томилгоо хийхийг хориглоно” гэсэн зүйл заалт байх ёстой байсан юм.
Өнөөдөр орж ирсэн хуульд алдаа байна. Төрийн нөлөөллийг илүү ихэсгэх, компани бие дааж шийдвэр гаргах эрхэд нь нөлөөлөх хууль болох гээд байна. Энэ хууль зөв гарсан бол төрийн өмчийн хороо татан буугдах ёстой. Төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яам төрийн өмчийн компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой. Ашгийн төлөө арилжааны зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)