УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022 тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр "Сүүлийн 10 жилийн байдлаар ДНБ 12-13 тэрбум ам.долларт хэлбэлзэж байна. Эдийн засаг тэлсэнгүй. Нэг иргэнд ногдох ДНБ ойролцоогоор 4200 ам.доллароос буурдаг өсдөг байдалдаа байна. Гурван хүний нэг нь ядуу. Арван жилийн өмнө 850 мянган хүн ядуу байсан бол өнөөдөр нэг сая 50 мянган хүн ядуу болсон. Хүн ам өсөх хэрээр ядуу иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнд нөлөөлж буй хэдэн шалтгаан бий. Эдийн засаг гурвалсан хямралд өртсөн. Энэ оны эхний байдлаар эдийн засаг 3.8 хувиар агшсан. Энэ муу үзүүлэлт. Дэлхийд эдийн засгаараа хамгийн их агшсан улс болж магадгүй.
Дампуурал зарласан Шри-Ланкийн дараа орж байна. Энэ юуг илэрхийлж байна гэвэл эрх баригчид иргэн бүрийн халаас руу дайрч орж байна. Инфялцаар хулгайлж байна гэсэн үг. Төсвөөс 2.5 дахин их гадаад өртэй. Энэ зүйлд нөлөөлж буй гол хүчин зүйл бол төрийн болон орон нутгийн өмчит компаниуд юм. АН, МАН адилхан цүнх баригч нараа аваачиж удирдлагаар нь тавьж ТУЗ-ийг бүрдүүлээд идэж уудаг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)