зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Энхболд: Эрт илрүүлэг бол өвчлөл, нас баралтыг бууруулах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил юм

2022-6-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” үйл ажиллагааны талаар болон Эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэлийн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.


-Орон даяар Эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны томоохон ажил өрнөөд явж байна. Салбарын яам энэ ажлын хүрээнд шат шатны эрүүл мэндийн байгууллагууд дээрээ ямар суурь баазуудыг бэлтгэж амжсан бэ?

-Эрүүл мэндийн байгууллагуудыг бүгдийг нэг дор чадавхжуулж тоног төхөөрөмжөөр ханган нэг түвшинд хүргэнэ  гэдэг амаргүй ажил юм. Цар тахлын хүнд үе байсан хэдий ч 2021 оны улсын төсвийн тодотголоор 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт баталж өгсөн. Уг хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг 21 аймаг, есөн дүүрэгт нэн шаардлагатай ходоодны дуран, эхо, рентген аппарат, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүдний гэх мэт тоног төхөөрөмжийг худалдан авч өнөөдрийн байдлаар аймаг нийслэлд 17 дэмжих төв бэлэн болсон. Бусад төвийн засварыг хийгээд явж байна, тун удахгүй ашиглалтад орно. Энэхүү дэмжих төвүүдийг байгуулсан нь эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээний бэлтгэлийг хангахад чиглэсэн хамгийн том суурь ажил юм.

-Эрт илрүүлэх ажлын гол үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ?

-Эрт илрүүлэх ажлыг эхлүүлээд нэг сар болж байна. Бид одоогоор өдөр бүр ямар нас, хүйсний хэдэн  тооны хүн хамрагдаж байна гэсэн ерөнхий мэдээллээ авч байгаа. Энэ хугацаанд 127 мянган хүн үзлэгт хамрагдсан байгаагаас харахад бидний ажил нэлээд эрчтэй, амжилттай  явагдаж байна. Учир нь, 2021 онд бүтэн жилийн хугацаанд 96800 хүн хамрагдсан байдаг. Сар бүрийн дүн, жилийн дүнг тооцон гаргах цахим программ бэлэн болсон. Эндээс хүн амын эрүүл мэндийн талаарх  эрүүл мэндийн салбарын хамгийн том дата бий болох юм. Энэхүү дата дээрээ үндэслээд цаашдаа төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого, чиглэл, салбарын яамнаас хийж хэрэгжүүлэх ажлуудыг  тодорхойлж илүү нотолгоон дээр суурилсан шийдвэрүүдийг гаргах болно. Манай улсад өнөөг хүртэл өвчлөлийн нас хүйс газар зүйн байрлал, түүнд нөлөөлж буй бусад хүчин зүйлийг багтаасан нэгдсэн том дата хангалттай биш байна. Тэгэхээр энэ  ажлыг манай улсын урт хугацаандаа хийж, хэрэгжүүлэх маш том бодлогын арга хэмжээний эхлэл  гэж ойлгож болно. Энэ удаа бүх насны иргэд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан үзлэг  шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна. Жилийн дараа гэхэд бид өвчлөл, өвчний төрлийг бүс нутаг болон аймгаар гаргаж, тухайн аймаг, суманд зонхилон тохиолдож буй өвчнүүдэд орчны хүчин зүйл нөлөөлж  байна уу, хоол, хүнс, ахуйн хэрэглээнээс болж байна уу өөр бусад ямар хүчин зүйл нөлөөлж байна гэх мэт нарийн асуудлыг тодорхой болгох суурь  мэдээлэлтэй болох юм. Үүний дараа чиглэсэн тодорхой бодлогууд гарч эхэлнэ гэсэн тооцоотой ажиллаж байна. Эрт илрүүлгийн арга хэмжээ иргэнд олон талын ач холбогдолтой. Тухайлбал,  иргэд эрт илрүүлэгт орсноор  эрүүл, өвчин үүсэх эрсдэлтэй  эсэх,  мөн шинж тэмдэг илрээгүй  байгаа өвчнүүдийг эрт илрүүлэх боломж бүрдэнэ.   Дараа дараагийн жилүүдэд эрт илрүүлэгт хамрагдсанаар  өмнөх жилийн шинжилгээний мэдээлэлтэй харьцуулан эрүүл мэндийн хувьд ямар, ямар өөрчлөлт гарсан байна, тухайн хүн юунд анхаарч, юуг чиглэсэн эмчилгээ хийлгэх ёстой вэ гэдгээ илүү тод харж чаддаг болно. Ард иргэд маань ч жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болж заншина гэсэн үг юм. Урт хугацаандаа улсын хэмжээнд өвчлөл  буурч хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ.

-Улсын хэмжээнд, бүх иргэнээ хамруулсан эрүүл мэндийн үзлэг явагдаж байсан түүх бараг үгүй. Соёлын довтолгоо нэртэй арга хэмжээг хүмүүс одоо бараг мартсан байх. Эрт илрүүлэх харин үүний дараах томоохон ажил болж байх шиг байна, тийм үү?

-Хүн амын дунд ялангуяа халдварт өвчнийг бууруулахын  тулд манай улс 1950-1960 оны үед Соёлын довтолгоог хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр дэвшил гаргасан  байдаг. Эрт илрүүлэх арга хэмжээг бид орон даяар зохион байгуулж, бүх иргэнээ хамруулж чадсанаар иргэдийг эмзэглүүлж буй жилээс жилд  нэмэгдсээр байгаа зонхилон тохиолдох  хавдар, зүрх судас, хоол боловсруулах, амьсгалын замын гэх мэт  өвчлөлийг бууруулах боломж бүрдэж,  эрт оношлон  нас баралтыг бууруулах оновчтой гарцуудыг  тодорхойлж чадна гэж харж байна.

Жишээ нь, хавдар бол өнөөдөр ганцхан манай улсад  тулгамдаад   байгаа асуудал биш. Дэлхий дахинд хавдрын өвчлөл ихэссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, нийгэм өөрөө маш хурдтай хөгжиж, үүнтэй холбоотойгоор хүний амьдралын хэв маяг,   амьдрах орчин, хоол хүнс гэх мэт олон зүйлд  маш их өөрчлөлт орж байна. Үүнийг дагаад зарим өвчний тохиолдол нэмэгдэж байгаагийн нэг нь хавдрын өвчлөл юм. Аливаа хавдрыг  эрт оношилбол бүрэн эдгээх магадлал өндөр байдаг ба эдийн засгийн хувьд иргэнд ч, нийгэмд ч үр ашигтай. Иймд эрт илрүүлэг маш чухал байдаг.  Мөн  эрүүл мэндийн боловсролыг багад нь, сургууль цэцэрлэгийн насанд нь олгох хэрэгтэй байгаа юм. Ингэснээр бид хүн амаа эрүүлжүүлэх сууриа тавьж, монгол хүн урт насалж, эрүүл амьдрах боломжтой болно. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Тиймээс Ерөнхий сайдын санаачлан эхлүүлсэн энэ ажил маш үр дүнтэй болох ёстой. Үүнийг дагаж, дээр хэлсэнчлэн манай улсын эрүүл мэндийн салбарт том дата үүсэж, түүнээс нотолгоонд суурилсан манай  салбарын шинэлэг бодлогууд гарч ирэх юм. 

-Иргэд сумаас аймаг, өрхийн эмнэлгээс дүүрэг болон төр хувийн хэвшлийн том эмнэлгүүдэд очиж үзүүлэхдээ эмчилгээний карт, дуран авайн зургаа заавал ч үгүй авч явдаг. Бүх эмнэлэг үйлчлүүлэхээр очсон хэний ч өвчний онош, түүхийг татаад үзэх боломжийг Эрүүл мэндийн яам нэгдсэн цахим сүлжээгээр шийдэхээр ажиллаж байгаа гэсэн. Технологийн өөрчлөлт, шинэчлэлтийн явц ямархуу байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн эмнэлгүүдийн ашигладаг 30 гаруй цахим системүүд хоорондоо холбогдож, интеграц хийдэггүй, мэдээлэл солилцдоггүй байсан. Салбар удирдаж байгаа хүний хувьд хийх юмсан гэж зорьж буй гол ажлын нэг бол эмнэлэг бүрд тусдаа ашиглагддаг, салбарын хэмжээнд холбогддоггүй энэ олон  системийг хоорондоо холбогддог болгож  интеграц хийх, нэг ёсондоо магистрал замыг тавих цахим шинэчлэлт хийж  байгаа. Ерөнхий сайд 2021 оны зургадугаар сард Эрүүл мэндийн салбарын цахим системийг сайжруулах, эрчимжүүлэх чиглэл өгсөн. Ерөнхий сайдын дэргэд Ажлын хэсэг гарч, дэд ажлын хэсгийг миний бие удирдаж байгаа.

Нөгөө талаар манай салбарт хэсэг хугацаанд үйл ажиллагаа нь зогсоод байсан Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэндийн төсөл-2”  хөдөлсөн. Эрт илрүүлэг арга хэмжээ эхлэхээс өмнө бид анхан шатны 330 сум, 210 орчим Өрхийн эрүүл мэндийн төвийг хооронд нь холбох нэгдсэн платформыг шийдэж хөгжүүлэлт ажлыг хийж байна.  Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр иргэд хөдөө орон нутгаас хотод ирэхдээ заавал тор дүүрэн зураг, ном шиг зузаан карт барьж ирэх шаардлагагүй болно. Аль ч эмнэлэг тухайн хүний ID дугаараар хайлт хийгээд  зураг ба шинжилгээний хариуг  харж, эмчилгээгээ хийгээд явах боломжтой болох юм. Энэ бол салбарын хувьд маш том дэвшил.

-Манайхан гадагшаа маш их эмчилгээнд явдаг. Үүнийг дагаад эрүүл мэндийн салбарт орж ирэх мөнгөний ихэнх нь гадагшаа урсдаг. Эрт илрүүлэг арга хэмжээ болон салбарын шинэчлэл энэ урсгалыг тодорхой хэмжээнд хязгаарлах боломжийг нээж чадах уу?

-Гадагшаа гарч буй эмчилгээний зардал нь  эмчлүүлэхээр явж байгаа хүний тоо, өвчний онош зэргээс шалтгаалаад байнга хэлбэлзэж байдаг. Одоогоор манай улсад эмчлэх боломжгүй гэсэн жагсаалтад багтсан 26 өвчин бий. Ийм оноштой хүмүүс бол яалт ч үгүй гадагшаа явж эмчилгээ хийлгэхээс өөр арга байхгүй. УИХ, Засгийн газраас  эрүүл мэнд салбарт онцгой анхаарал тавьж байгаа учраас хөрөнгө оруулалтууд ч сайн хийж байна. Түүний хүчинд бид манайд эмчилдэггүй 26 өвчний дөрвийг Монголдоо эмчлэхээр болж, аппарат, тоног төхөөрөмжөө суурилуулан, хүний нөөцөө  бэлтгээд авлаа.

-Өвчнөө хилийн дээс алхаж, эмнэлэг хайж, эрэл хийж байгаа хүмүүст энэ бол хамгийн хэрэгцээтэй мэдээлэл болох нь тодорхой. Яг ямар ямар өвчнийг шинээр дотооддоо эмчилж эхлээд байгаа вэ?

-Нэгдүгээрт, донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах тасгийг байгуулан засварыг хийн  тоног төхөөрөмжийг  Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суурилуулсан. Энэ бол цусны хорт хавдруудыг эмчилнэ гэсэн үг. Цусны хавдартай хүнд донороос ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад дунджаар  400-700 орчим сая төгрөг зарцуулдаг. Энэ технологийг бид Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суурилуулж, боловсон хүчнээ бэлтгэсэн. Эхний хүн удахгүй эмчилгээндээ орох гэж байна. Бид энэ хагалгааг эхний ээлжид насанд хүрэгчдэд хийж, дараа нь хүүхдүүдэд хийдэг болох бэлтгэл ажлаа базаагаад байж байна. Хоёрдугаарт дутуу нярайд тохиолддог торлог ховхрох үед хийдэг  нүдний торлог шилэнцрийн мэс заслыг хийх  тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д суурилуулж,  эмчилгээг хийгээд эхэлсэн. Мөн эхийн хэвлийд байгаа ихэр ургийн нэг нь илүү давамгайлж цусан хангамж авч, нөгөө нь цусан хангамж авч чадахгүйгээс болж үүсдэг эмгэгийг эмчлэх, ихэр ургийн хүйн судсыг эхийн хэвлийд байхад нь салгах эмчилгээг нэвтрүүлэн эхний тохиолдлуудаа амжилттай хийгээд байна.  Мөн хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн  эмгэгийн  нэг болох хүүхдийн зүрхний хавсарсан  хөх  гажгийг эмчлэх тоног төхөөрөмж хүний нөөцийг бэлтгэн  хагалгааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Үүнээс гадна Эрүүл мэндийн салбарт 2021 онд хийсэн төсвийн тодотголын үр дүнд зургаан аймагт судсан дотор мэс засал хийх үед ашигладаг ангиографийн аппаратыг суурилуулж, төвлөрлийг бууруулах ажлыг эхлүүлснээр иргэд нийслэл явах шаардлага үгүй болсон. Энэ аппаратыг 4-5 жилийн өмнө зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний шигдээс болон тархины судсан доторх оношилгоо эмчилгээнд ашигладаг байсан бол одоо Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг болон зарим хувийн хэвшлийн эмнэлэг, орон нутгийн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ашиглаж байна. Эмнэлгүүдэд суурилуулсан аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнээ бид сургаад, орон нутагт  нь тархи, нугас, хурц цус алдалт, элэгний хавдрын оношилгоо эмчилгээг хийх боломжтой болсон.

Үнэхээр оношилж эмчлэхэд төвөгтэй  тохиолдол  тулгарвал  туршлагатай эмч нар газарзүйн байршлаас  үл хамааран  онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, эсвэл  мэргэжлийн баг очиж хагалгаа хийх боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Үүнээс гадна бид 15 аймгийг  бөөр, шээсний замын дурангийн мэс заслын иж бүрэн  төхөөрөмжөөр хангаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх эмч, сувилагчаа сургаж,   хагалгааг орон нутагтаа хийдэг боллоо.  Энэ бүгд манай салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэнд үйлчилгээг ойртуулсан  томоохон дэвшилтэт ажил боллоо.

-Гадаадад өндөр үнээр хийгдэхээс өөр аргагүйд хүрдэг зарим оношилгоог дотооддоо шийддэг болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Хавдрын үе шат,  үсэрхийллийг тодорхойлох, эмчилгээний үр дүнг  хянахад чухал ач холбогдолтой  PET/CT буюу Позитрон эмиссион томографийн шинжилгээг ихэвчлэн БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгост очиж хийлгэдэг байсан. Жишээлбэл, Хятадад энэ шинжилгээ 10.000 юанийн буюу дөрвөн сая гаран төгрөг  байдаг. Дээр нь  тухайн хүний онгоцны тийз, дагалдан яваа хүнээс гарах зардал, зочид буудал, эмнэлгийн төлбөр гэх мэт мөнгө нэмэгдээд нэг хүн, нэг өрх их хэмжээний зардал гардаг байсан. Энэхүү оношилгоог дотооддоо хийдэг боллоо. 

-Эрүүл мэндийн сайдтай уулзсаных “Ковид-19” халдварын тухай асууя. Цар тахлын дэгдэлт, сөрөг нөлөө одоо ч буураагүй байна. Иргэд коронавирусийн аюул дуусаж байгаа гэсэн хандлагатай, нэлээн тайвширч байгаа үед дэлхийн улс орнуудад “сармагчны цэцэг өвчин” гэх, магадгүй хоёр дахь тахлын дохио дуулдаж эхэллээ?

-Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг маш сайн хэрэгжүүлж чадсан. Засгийн газар маш богино хугацаанд вакцин татаж, иргэдээ вакцинжуулж чадсан, мөн вирусийн эсрэг эрт эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй хийх, зөвхөн хүнд өвчтөнүүдийг бус хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх орыг эрчимтэй нэмэгдүүлэн ажилласан нь нас баралтыг бага байлгах боломжийг олгосон.

Бид мөн  энэхүү вирустэй дасан зохицож,  зэрэгцэн амьдрах бодлогыг 2021 оны долдугаар сараас явуулж эхэлсэн эхний орнуудын нэг  болсон. Монгол Улсын Засгийн газрын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлсэн шуурхай арга хэмжээг бүс нутгийн орнууд сайшааж, үнэлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт миний бие Швейцарын Женев хотноо чуулсан Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд оролцохдоо ДЭМБ-ын Номхон далайн баруун  бүсийн захирал доктор Такеши Касайтай уулзлаа. Бүс нутгийн 37 улс орон багтдаг Номхон далайн баруун бүс дотроо Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь  сайн жишиг болж байна. Хариу арга хэмжээг богино хугацаанд оновчтой авч хэрэгжүүлсэн орон гэж үзэж байгаа. Маш сайн дэд бүтцээр дамжуулан  өргөн уудам нутагт вакцинжуулалтыг шуурхай амжилттай зохион байгуулсан  хэмээн үнэлсэн.

Цар тахлын  эсрэг  хариу арга хэмжээний үр дүнг хэмждэг  гол  үзүүлэлт бол нас баралт байдаг. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар АНУ, Их Британи болон Франц зэрэг улсад нэг сая хүн дэх  ковид нас баралт 2400-3000 байгаа бол манай улсад 580 буюу 4-5 дахин бага байна.  Энэ бол маш том үзүүлэлт, бид хүмүүстээ эмнэлгийн тусламж үйлчилгээг аль болохоор илүү сайн ойртуулж, үзүүлж чадсан гэсэн үг. Үнэндээ манай улс шиг  коронавируст халдварыг Өрхийн эмнэлгээрээ дамжуулан хянаж, эм, бэлдмэлээр үнэгүй  хангасан улс  байхгүй. Мөн бүсийн захирал Такеши Касай одоо эхлээд явж байгаа Эрт илрүүлэг арга хэмжээг ч өндрөөр үнэлж байсан. Хүн амын эрүүл мэнд рүү чиглэсэн ажлыг танай улс бусдаас түрүүлээд, “Ковид-19” халдварын дараах үлдэцтэй холбоод хийнэ гэдэг бол сайн жишиг, нэг алхам түрүүлээд алхчихлаа гэж үнэлж байна билээ.

Шинээр тархаж байгаа “сармагчны цэцэг өвчин” халдварын тухайд бол бид анхааралдаа авч, хилийн тандалтаа сайжруулаад явж байна. Одоогийн байдлаар асуумж хэлбэрээр тандалтыг хийж байна. Энэ төрлийн, үүнтэй төстэй халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд манай улсад туршлага бий. Монгол Улс 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгасан цөөн хэдхэн орны нэг шүү дээ.  Өвчний эхэн үед  халуурах   ядарч, сульдах гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч улмаар  эрүүн доорх, хүзүүний суганы булчирхайнууд хөндвөр болж цэврүүт тууралт гардаг. Халдвар одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй улсад 550 хүнд бүртгэгдсэнийг  ДЭМБ-аас  зүгээс мэдээлсэн. Бид ч анхааралтай ажиглаж хариу арга хэмжээний бэлтгэлээ базааж холбогдох удирдамжийг боловсруулан бэлтгэж байна.

Д.Отгонжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
У.Отгонбаяр: Хамтарсан намын дарга нар өөр бодолтой байгаад би эргэлзэж байна
Д.Тогтохсүрэн: 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт "заавал хамтар" гэдгийг хэлчихсэн шүү дээ
М.Билэгт: Ерөнхий сайд маань аргагүйдээд л Хамтарсан Засгийн газар байгуулсан юм байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.115.89)
    Засгийн газрын ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө гаргасан энэ арга хэмжээг салбарын яам нь хэрэгжүүлэхдээ ор нэрийн төдий болгож, ажлын үр дүн, чанарын асуудалд анхаарахгүй байна. Засаг төрөөс нэг ажил ард иргэдийнхээ төлөө санаачлаад ирэхээр яам нь үзлэг, оношлогооны аппарат техникийнхээ үнэ хөлсийг нэмчихдэг, яг л хурим найр хийхэд ресторанууд аль болох хямд материалаар порц багатай энд хоол хийж, ашиг унагадагтай адил юм болох юм аа. Төрийн яам нь шүү дээ. Ёстой нөгөө чоно борооноор гэдэг шиг энэ урьдчилсан үзлэгээс жаахан мөнгө цохиод авья гэсэн санаа л яваад байна. Түүнээс тэр хүн ардын төлөө сэтгэл алга даа. Хамар хоолой, нүд, чихний үзлэгийг хамтад нь хийчихэж болно доо. Ковидын үеэс 2-3 жил эмнэлэг явалгүй энэ урдчилсан үзлэгийг ихэд хүлээсэн хүмүүс олон байлаа. Ахмадууд хэлж байна аа, Монголын хууль 3 өдөртөө гэж хойшлох дутам чанаргүй болно байх гээд эртхэн ирлээ гэж. Энэ Сайд мөн их сайхан ярих юм аа, нэг талдаа УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа хуурч, албан тушаалаа алдчихгүйг бодож ярьж байгаа байх даа. Ам ажил хоёр нь зөрөөд байна шүү дээ, ЭНхболд сайд аа.
    2022 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • WONDERLAND KIDS FESTIVAL-д ирэх шалтгаан
    7 цаг 21 мин
  • Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    8 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
    8 цаг 13 мин
  • У.Отгонбаяр: Хамтарсан намын дарга нар өөр бодолтой байгаад би эргэлзэж байна
    8 цаг 22 мин
  • Д.Тогтохсүрэн: 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт "заавал хамтар" гэдгийг хэлчихсэн шүү дээ
    8 цаг 37 мин
  • “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа
    9 цаг 15 мин
  • Голомт банкны “Internship 2k25” хөтөлбөрийн хүрээнд “Дижитал мэргэжилтэн” өдөрлөг болно
    9 цаг 32 мин
  • М.Билэгт: Ерөнхий сайд маань аргагүйдээд л Хамтарсан Засгийн газар байгуулсан юм байна
    9 цаг 34 мин
  • Монголд анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай хийлээ
    10 цаг 20 мин
  • Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    10 цаг 57 мин
  • Ховд аймагт ноолуурыг хамгийн хямд үнээр худалдан авч байна
    11 цаг 15 мин
  • З.Энхболд: Маш их зүйл хийжээ. Үндэсний компаниуд ингэж л ажиллах ёстой
    11 цаг 29 мин
  • Улаанбаатар марафонд оролцохоор 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ
    12 цаг 7 мин
  • Т.Доржханд: Ерөнхийлөгчийн засаглалтай болох тоглоом руу л явж байгаа, нуугаад байх юм байхгүй
    12 цаг 26 мин
  • Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд намын дүрэм болон хөтөлбөрөө хэлэлцэж байна
    12 цаг 48 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    13 цаг 12 мин
  • “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай” хуулийн төслийг яаралтай горимоор дахин өргөн барина
    13 цаг 44 мин
  • Төрийн банк “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг найм дахь жилдээ зохион байгууллаа
    14 цаг 1 мин
  • Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна
    14 цаг 17 мин
  • Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
    14 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
  • Зул: Азийн хип хопын анхдагчдын нэг нь “Ice Top” хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ байв
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
24 баримт
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК