Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай Монгол Улсад айлчилж байна

2022-6-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболдын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай манай улсад энэ сарын 12-18-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Номхон далайн баруун бүсийн Өвчний хяналтын газрын захирал Др. Хуонг Тран болон Хэвлэл мэдээллийн ажилтан Анна Ватхвани нар багтжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Др. Такеши Касай тэргүүтэй зочдыг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав.

зураг

Уулзалтын эхэнд Бүсийн захирал Др. Такеши Касай КОВИД-19 цар тахлын эсрэг цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ авч, бэлэн байдлаа хангахын зэрэгцээ богино хугацаанд зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулалтад хамруулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нэн ялангуяа цар тахлын эсрэг тэргүүн шугамд ажилласан эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад гүн талархлаа илэрхийлж байна гэлээ. Тэрбээр цар тахлын давлагаануудын үеэр эрсдэл өндөртэй иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хөнгөн иргэдийг гэрийн хяналтад эмчилсэн Монгол Улсын сайн туршлагыг сайшааж, бүсийн зарим улсуудад нэвтрүүлсэн болохыг онцлон тэмдэглэв. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын нийт 56,000 гаруй ажилтнууд хоёр жил хагасын хугацаанд нийтээрээ хүчин зүтгэсний үр дүнд цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулж байгааг онцолж, энэхүү амаргүй тулаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэн ялангуяа Др. Касайн удирдаж буй Номхон далайн баруун бүсийн төвөөс Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраар дамжуулж тандалт судалгаа, лаборатори, эмнэлзүйн чиглэлээр мэргэжил арга зүйн тусламж дэмжлэгийг тогтмол үзүүлж ирсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Түүнчлэн КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан болон НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, түншлэгч улс орнууд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж, хэд хэдэн чухал шинэчлэлт хийсэн болохыг онцлов. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлаа гүйцэтгэлийн үндсэн дээр Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн авах тогтолцоог нэвтрүүлсэн хийгээд хөдөө орон нутгийн болон хот суурин газрын эмч мэргэжилтнүүд олон улсын UpToDate эмнэлзүйн платформыг ашиглаж нэг стандартын эмчилгээг хийдэг болсон талаар танилцуулав. Мөн 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүн амын нас, хүйс, эрсдэлд үндэслэж халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх урьдчилсан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүлсэн талаар дэлгэрэнгүй танилцуулж ярилцлаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Касай Монгол Улсын Засгийн газрын зүгээс цар тахал гэж хойш тавилгүйгээр эрүүл мэндийн салбарт олон чухал хөтөлбөр, шинэ санаачилгыг нэвтрүүлж хэрэгжүүлж байгааг сайшааж, “эрүүл мэнд бол зардал биш, харин хөрөнгө оруулалт юм” гэдгийг дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахал сайтар нотлон харууллаа гэв.

Тэрбээр хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулж байж эрүүл мэндээс үүдэлтэй зардал буурч, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал өсөж хөгжиж байдаг тул эрүүл мэндийн салбарт тогтвортой санхүүжилт, дэмжлэг туйлын чухал болохыг онцлов.

Тэрбээр Номхон далайн баруун бүсийн “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” стратегийн хүрээний тэргүүлэх 4 чиглэл болох эрүүл мэндийн аюулгүй байдал-нянгийн тэсвэржилт, халдварт бус өвчний хяналт, сэргийлэлт, насжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй иргэн нэг бүрд хүрч үйлчлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай харилцан ярилцаж санал солилцлоо. 

Айлчлалын хүрээнд Др. Такеши Касай хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, эрүүл мэндийн ажилтнуудтай уулзахын сацуу Монгол Улсын төр, засгийн тэргүүнд бараалхана.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    7 цаг 44 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    7 цаг 48 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    9 цаг 33 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    10 цаг 7 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    10 цаг 12 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    11 цаг 8 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    11 цаг 14 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    11 цаг 15 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    11 цаг 39 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    12 цаг 1 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    12 цаг 55 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    13 цаг 11 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 15 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    13 цаг 39 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    13 цаг 51 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    13 цаг 51 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    14 цаг 13 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    14 цаг 22 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    15 цаг 37 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    15 цаг 38 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК