Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-нд болсон жагсаалын талаар ам нээлээ.
Тэрбээр “Жагсаал цуглааны давтамж нэмэгдэхийн хэрээр үндсэн хууль зөрчсөн асуудал үүссэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-нд болсон жагсаалын үеэр хоёр цагдаагийн албан хаагч гэмтсэн. Нэг цагдаагийн нүд юм харахаа больсон. Хэргийн эзэн холбогдогч нь олдоогүй. Энэ мэт жагсаал цуглаан нэмэгдэхийн хэрээр жагсаалаар дамжуулж засгийн эрхийг буулгах гэсэн оролдлого гарах болсон.
Сүүлийн жилүүдэд цагдаа иргэдийн эсрэг хүчирхийлдэг гэсэн ПиАр бодлого сайн явсны дүнд цагдаа, сэтгүүлчийг талцуулж байгаа. Миний санаж байгаагаар өнгөрсөн удаагийн жагсаалд оролцогчид төрийн ордны зүүн хаалга нураах шахсан.
Хаалгыг төмөр гинжээр гинжилж байж тогтоосон. Цагдаагийн албан хаагчдыг 7-8 цагийн турш доромжилсон, нулимсан байсан" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)